GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ
Дархлааг дэмжиж, хөгшрөлтийг удаашруулах онцгой үр дүнтэй, жүжигчин Хан Га Ин ч хийлгэдэг өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ гэж юу вэ? Өндөр даралттай орчинд (1.3–1.5 атмосфер) өндөр концентрацитай хүчилтөрөгчөөр арьсыг дотроос нь хангаж, нөхөн төлжүүлдэг аюулгүй, мэсийн бус эмчилгээ юм.
Үйлчилгээний давуу тал
Хүчилтөрөгч нь цус болон эдийн гүн давхаргад нэвчин орж, арьсны нөхөн төлжилтийг нэмэгдүүлж, хавдалт, улайлт, цочролыг намдаахад үр дүнтэй.
Үйлчилгээний явц
Үйлчилгээ хийгдэх хугацаа : 30минут орчим Өвдөлт : Байхгүй Үйлчилгээний давтамж : 7 хоногийн зайтай 12 удаа Эдгэрэх хугацаа : Шууд өдөр тутмын амьдралдаа орох боломжтой
Q & A
Q. Хэр давтамжтай хийлгэх вэ? A. Өөр үйлчилгээний дараах арьс тайвшруулж нөхөн төлжүүлэх зорилгоор бол 13 удаа, Мэдрэмтгий арьсны арчилгаа зорилгоор бол долоо хоногт 1–2 удаа хийлгэхийг зөвлөж байна. Q. Зовиур, өвдөлт мэдрэгддэг үү? A. Огт өвдөлтгүй. Тайван тухтай хэвтэж болно. Зарим тохиолдолд чих дүүрэх мэт мэдрэмж төрж болох тул зааврын дагуу амьсгалаа тааруулна уу. Q. Сөрөг нөлөө бий юу? A. Ерөнхийдөө аюулгүй боловч жирэмсэн эмэгтэй, уушгины өвчин, уушги цоорох өвчний түүхтэй хүмүүс үйлчилгээ хийлгэхээс өмнө заавал эмчтэй зөвлөлдөнө үү.
Анхааруулах зүйл
Дараах хүмүүст зөвлөж байна!
- Лазер, MTS зэрэг үйлчилгээний дараа хурдан хугацаанд улайлт хавдалтаа багасгахыг хүсэж буй хүмүүст
- Улайлт, хавдалт, цочролыг хурдан намдаахыг хүссэн хүмүүст
- Батга шахуулсны дараа арьсаа тайвшруулах шаардлагатай хүмүүст
- Арьсны гүнд хүчилтөрөгчийг хүргэж, арьсны өнгө ба уян хатан чанарыг сэргээхийг хүссэн хүмүүст
- Ямар нэгэн эмчилгээ хийлгэхгүйгээр арьсаа нөхөн төлжүүлэхийг хүссэн мэдрэмтгий арьстай хүмүүст